Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : Алтайн бугат ХХК
Танилцуулага :

“Алтайн бугат” ХХК“Алтайн бугат” ХХК  нь тухайн хууль болон бусад холбогдох эрхийн акт, шийдвэрүүдийг үндэслэн шатахуун тос тосолгооны материалаар хангагдагч нефть хангамжийн газар болон хувийн компаниудтай гэрээ хийж орон нутагт нефтийн бүтээгдэхүүн тасралтгүй жигд тээвэрлэн хүргэх зорилготойгоор 2000 онд байгуулагдсан юм. 

2000 оноос хойшхи хугацаанд жил бүр техник технологийн шинэчлэлт хийж, засвар үйлчилгээг тогтмол хугацаанд чанартай хийж байснаар техникийн бэлэн байдлын коеффициент дээшилж ачаа, шатахуун тээвэрлүүлэх компаний цар хүрээ улам бүр өргөжиж байна.

Манай компани нь: “Монруд” компаний Оюу-толгой, Говь-Алтай, Завханы ажлыг гүйцэтгэж байсан. Одоо Ник-Петровис компаний Говь-Алтай аймгийн эрчимт, “Шижир-Ойл” ХХК-ний Говь-Алтай, Баянхонгор , Архангай, Өвөрхангай, Завхан, Бадрал ХХК-ний Өмнөговь аймгийн Тавантолгой транс, “Шунхлай” трейдинг компани /2006 оноос хойш/, “Эй Ай Ди ДИ” ХХК-ний тоног төхөөрөмж, өрмийг Завхан аймгийн Дөрвөлжин, Хөвсгөл аймгийн Могойн гол зэрэг газруудаас, “Монруд” ХХК-ний Дорнод аймгийн Мардайн, “Дун Юуань” ХХК-ний Өмнөговь аймгийн Номгон зэрэг сумуудад тоног төхөөрөмж, нефтийн  бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг.

Манай компаний зорилго: Ачаа тээвэрлэж буй автомашин чиргүүлийн техникийн болон галын аюулгүй байдлыг бүрэн хангаж аваар осолгүй тээвэрлэх, ачааны чанар стандартын өөрчлөлтгүй, тогтоосон хугацаанд бүрэн бүтэн хүлээлгэж өгөх, байгалийн бэрхшээлтэй үед ч дээрх шаардлагыг эрхэмлэн ажиллахыг мөрдлөгө болгон ажилладаг.  
Номин даатгал, Прайм даатгалын компаниудтай жил бүр гэрээ хийж даатгуулдаг. Үүнд: 
1.    Тээврийн хэрэгслийн даатгал
2.    Бусдын өмнө хүлээх хариуцлагын даатгал
3.    Ачааны даатгал
4.    Өмчлөгчийн өмнө хүлээх хариуцлагын даатгал
Тээвэрлэгч автоцистерний багтаамжийн баталгааг бүрэн хийлгэж нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх үеийн технологийн горимыг чанд сахиж ажилладаг. 
2003 онд парк шинэчлэлт хийж, камаз маркийн машинуудаар Өвөрхангай аймагт зам тавих ажил хийсэн. Мөн
2007 онд Япон, Солонгос авточистерин өөрөө буулгагч, чирэгч машинаар парк шинэчлэлт хийсэн. Ингэснээр хөдөлмөрийн бүтээмж 2,3%-аар дээшилсэн нь 1-2 жилийн ажлын үзүүлэлтээс харагдаж байна. 


Утас: 9911-4611, 9910-4611, 631550
Цахим шуудан: altain_bugat@yahoo.com 

Хаяг :
СХД 20-р хороо, Авто Импексийн урд талын блокон хашаа  
Утас :
99114611