ТРАНСКАПИТАЛ ББСБ-ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020 оны 01 сарын 17-ний өдөр Транскапитал банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) дээр сургалт мэдээлэл хийж, хамтын ажиллагааны талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 
           Уулзалтын эхний хэсэгт Сангийн үйл ажиллагаа, батлан даалтын бүтээгдэхүүн, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй Батлан даалттай төслийн зээлийн талаар болон тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, зээлийн судалгаа хэрхэн хийгдэж, батлан даалтын шийдвэрийг ямар хугацаанд гаргадаг талаар сургалт, мэдээлэл хийлээ. 
            Мөн Транскапитал ББСБ-аас өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгыг хийлээ.
 Сургалтын дараа Сан болон ББСБ-ын одоогийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, ББСБ-ын харилцагчдад тохирсон шинэ бүтээгдэхүүн гаргах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ББСБ-аар дамжуулан зээлийн батлан даалтын үйлчилгээг үзүүлж санхүүгийн хүртээмжийг сайжруулах талаар уулзалтанд оролцогч талууд харилцан санал солилцов.