СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Зээлийн батлан даалтын сангаас 2019 оны 11 сарын 19-ны өдөр тус дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа. 
Тус сургалтад Сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр оролцлоо. 
Сургалтаар Сангийн үйл ажиллагаа болон Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн батлан даалттай зээлийн бүтээгдэхүүн, түүнд хамрагдах нөхцөл боломжийн талаар  мэдээлэл өгч харилцан ярилцав.