СҮХБААТАР ДҮҮРГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЛЭЭ.

Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан хамтран Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой хөгжлийг хангахад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо” сэдэвт арга хэмжээ, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. 
Сургалт, хэлэлцүүлгээр баялаг бүтээгчдэд олгогддог хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байрыг бий болгох, жижиг, дунд үйлдвэрийг дэмждэг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Тус арга хэмжээнд Зээлийн батлан даалтын үйл ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.