СҮХБААТАР АЙМАГТ ТОМИЛОЛТООР АЖИЛЛААД ИРЛЭЭ.

Сүхбаатар аймаг дахь Монгол банкны салбар болон аймгийн Залуучуудын холбооноос хамтран 2019 оны 10 сарын 29-ны өдөр  “Бизнес-санхүүжилтийн орчин“ сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  
       Тус арга хэмжээнд сургалтын мэргэжилтэн Х.Жаргалмаа, батлан даалтын мэргэжилтэн М.Солонго нар оролцож тус аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын удирдлага, зээлийн ажилтнууд болон жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ, бизнес эрхлэгч нарт сангийн үйл ажиллагааны танилцуулга, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн батлан даалттай зээл болон батлан даалтад хэрхэн хамрагдах талаар сургалт хийлээ.