САНГИЙН АЖИЛТНУУД “СЭТГЭЛ ЗҮЙ ГЭЖ ЮУ ВЭ, БИД СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ ХЭРХЭН УДИРДДАГ ВЭ “ СЭДВЭЭР ЛЕКЦ СОНСЛОО.

Сангийн хүний нөөцөд чиглэсэн Дотоод үйл ажиллагааны 2020 оны төлөвлөгөөний хүрээнд Лектор Ө.Ганзориг
Зээлийн батлан даалтын сангийн ажилтнуудад “СЭТГЭЛ ЗҮЙ ГЭЖ ЮУ ВЭ, БИД СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ ХЭРХЭН УДИРДДАГ ВЭ?“
лекц уншлаа.  

Тэрээр ухамсарт, зорилготой алсын хараатай үйлдэл буюу стратеги, богино хугацааны буюу рефлекс, дадал зуршилд тулгуурлан гаргадаг тактикийн үйлдлийн ялгаа, ач холбогдлыг маш сонирхолтойгоор тайлбарлав.  
Мөн хүний амьдралынхаа туршид гаргадаг шийдвэр, үйлдлийн 5% орчим нь механик буюу удаан хугацаанд нухацтай, сайтар бодсон, зорилготой, төлөвлөсөн шийдвэр байдаг бол үлдсэн 95%-д нь өнгөцхөн болон бусдын санал бодол, дадал, зуршлаараа бодож, шийдвэрлэсэн байдаг гэсэн хүн ажил амьдралдаа бодож хэрэгжүүлж байх чухал санааг дэвшүүлж байлаа. 
 
Амьдралын үнэ цэнийг ойлгож,  цаг хугацааг аль болох үр бүтээлтэй, идэвхитэй ашиглах хэрэгтэй, ямар ч асуудалд сүсэг бишрэл, бусдын санаагаар биш бодитоор хандах, материаллаг сонирхлыг хүлцэх, хүсэл, сонирхол, хэрэгцээ, шаардлагынхаа эрэмбэ дарааллыг тодорхойлоход тустай гэх зэрэг хувь хүний зохион байгуулалт, цаг төлөвлөлт, зорилгоо тодорхойлоход тустай олон санаануудыг жишээ баримтаар баяжуулан тайлбарласан ач холбогдолтой сургалт боллоо.  
Гүйцэтгэх захирал Б.Батбаяр лекц сонирхолтой байсныг тэмдэглэж Ө.Ганзориг лекторт хамт олны өмнөөс талархал илэрхийлэв. .