ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТАРСАН АЖИЛЧДЫН ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Банкны зээлийн болон мөнгөн урсгалын судалгаа, санхүүгийн шинжилгээ хэрхэн хийгддэг, судалгааны ямар маягт ашигладаг талаар Худалдаа хөгжлийн банктай хамтарсан сургалт зохион байгууллаа.
 2019 оны 11 сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан тус сургалтад ХХБ-ны ахлах данс хариуцсан ажилтан Ц.Мажаачимаа, Иргэдийн банкны газрын ахлах менежер Н.Чанцалдаваа нар зээлийн судалгаа, мөнгөн урсгалын судалгаа, тооцоолол хэрхэн хийгддэг талаар танилцуулав.

 
Тус сургалтад Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтын газар, эрсдэл удирдлагын газар, батлан даалтын хяналт, өрийн удирдлагын газрын удирдлага, мэргэжилтнүүд хамрагдаж, харилцан ярилцаж, мэдээлэл солилцсон болно.