ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГЧДАД СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Батлан даалтын газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа 2020 оны 01 сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 4 салбарын захирал, эдийн засагчдад сургалт, мэдээлэл хийлээ. 
Энэхүү сургалтад Нарантуул, Дүнжингарав, Нархан хотхон, Нарны зам салбарын захирал, эдийн засагч нар идэвхитэй хамрагдав. Сургалтаар Сангийн үйл ажиллагааны танилцуулга, батлан даалтын бүтээгдэхүүний нөхцлүүд болон АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн зээлийн онцлог, нөхцөл,  батлан даалт гаргах журам, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар танилцуулж, гарын авлага тараав.
Сургалтын дараа батлан даалттай зээл судлахад гардаг асуудлууд, эдийн засагчдын мэдвэл зохих журмыг бодит судалгааны кейсүүдтэй холбон тайлбарлаж, захирал , эдийн засагчдын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө.