ХХААХҮЯ-ны “Нээлттэй өдөрлөг”-т оролцлоо.

Зээлийн батлан даалтын сан 2019 оны 09 сарын 24-ний өдөр ХХААХҮЯ-ны “ Нээлттэй өдөрлөг”-т оролцлоо. Тус өдөрлөгийн үеэр Сангийн үйл ажиллагааны талаар болон АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн батлан даалттай зээлийн бүтээгдэхүүнийг танилцуулав.
Нийт 280 жижиг, дунд бизнес эрхлэгч иргэнд батлан даалтын талаарх мэдээлэл өгч, гарын авлага тараасан байна.