Дундговь аймагт томилолтоор ажиллав.

     Дундговь аймаг дахь Монгол банкны салбараас  “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны хүрээнд олон нийтэд банк, санхүүгийн салбарт хэрэгжиж байгаа шинэчлэл, бодлого, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх зорилгоор 2019 оны 09 сарын 26-ний өдөр зохион байгуулсан сургалт, арга хэмжээнд оролцлоо.
​​​​​​​Орон нутгийн банкууд болон төрийн байгууллагуудын дарга, сургалт хариуцсан ажилтнуудад Батлан даалтын газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа сургалт хийлээ. Сургалтын үеэр Сангийн үйл ажиллагаа, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй батлан даалттай төслийн зээлийн талаар танилцууллаа. Сургалтын үеэр батлан даалтын шийдвэрийг ямар хугацаанд гаргадаг, материал бүрдүүлэхэд юуг анхаарах талаар оролцогчдын асуусан асуултанд хариулт өглөө.
        Тус сургалтын 2-р хэсэгт Сургалтын мэргэжилтэн Х.Жаргалмаа ЖДҮйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хаан, Хас, Төрийн банкны хадгаламж эзэмшигч иргэд, харилцагч нарт Сангийн үйл ажиллагаа, батлан  даалтад хэрхэн хамрагдах талаар болон АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй батлан даалттай төслийн зээлийн талаар мэдээлэл хийлээ. 
    

  • 70846884_2373793726227744_1833527014745702400_n.jpg
  • 70276654_509221066568956_334782925377634304_n.jpg