ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ХИЙВ.

Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн хүсэлтээр 2020.01.22-ний өдөр дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт хийлээ.  
Сургалтаар Сангийн болон АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй батлан даалттай төслийн зээлийн талаар танилцуулж, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар мэдээлэл өглөө.