БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЛЭЭ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БЗД-ийн ЖДҮЭ-ийг дэмжих холбоо , Зээлийн батлан даалтын сан хамтран Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой хөгжлийг хангахад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо” сэдэвт арга хэмжээ, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. 
Тус арга хэмжээнд Зээлийн батлан даалтын сан үйл ажиллагааны талаараа илтгэл тавьж Жижиг, дунд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ, тэдний санал бодлыг сонс ч сонирхсон асуултад нь хариулт өглөө.