БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

МҮХАҮТ-аас санаачлан Баянгол Дүүргийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран Баянгол дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Бичил жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт, экспортыг дэмжих төслүүд” сэдэвт B2B арга хэмжээ 2019 оны 10 сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа.
  Тус арга хэмжээнд Сангийн үйл ажиллагааны болон батлан даалтын бүтээгдэхүүний танилцуулга, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй  “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн батлан даалттай зээл болон батлан даалтад хэрхэн хамрагдах талаар сургалт хийлээ.