БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ.

Монголын банк бус санхүүгийн байгууллагууд (ББСБ)-ын холбооноос 2019 оны 10 сарын 02-ний өдөр зохион байгуулсан ББСБ-ын удирдлагуудыг сертификатжуулах сургалтанд Батлан даалтад хэрхэн хамрагдах вэ?, Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, Хориглох нөхцөл, Батлан даалтын III-р улирлын статистик мэдээллүүдээс танилцууллаа. Мөн  Сангийн үйл ажиллагаа болон батлан даалтын бүтээгдэхүүний танилцуулга, ББСБ-тай хийх хамтын ажиллагааны тухай зэрэг сэдвүүдээр сургалт орж, оролцогчдын асуултанд хариулав. Сургалтын үеэр оролцогчдоос:
• Барьцаа хөрөнгийн шаардлага тавигддаг уу?
• ҮХХ-ийн лавлагааг хэрхэн авах вэ ?
• Үндсэн батлан даалтын шимтгэлийг одоо байгаагаас бууруулж болох уу ?
• ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолтыг хэрхэн авдаг вэ ? зэрэг асуултуудыг асууж хариулт авлаа. 
Сургалтын явцад Сангийн зүгээс ББСБ-тай хамтран ажиллах боломж, тодорхой бүтээгдэхүүний нөхцлийг танилцуулж, ББСБ-ын онцлогт тохирсон батлан даалтын бүтээгдэхүүнийг гаргахад хамтран ажиллах, санал өгөх, уулзалт зохион байгуулж цаашид идэвхитэй хамтран ажиллах талаар санал солилцов.