Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

Зээлийн батлан даалтын сан нь БОГД банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Зээлийн батлан даалтын сан нь 2018 оны 08 сарын 20-ны өдөр БОГД банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар банкнаас зээл авахад барьцаа хөрөнгийн хүрэлцээгүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүүний хөнгөлөлттэй, урт хугацаатай, батлан даалттай зээлд хамрагдах боломжийг олгосноор ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн  тогтвортой үйл ажиллагааг хангах, бизнесийг өргөжүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж үзэж байна.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Д.Моломжамц, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Дэд захирал Г.Пүрэвсүрэн нар тус тус оролцлоо.