Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

Азийн Хөгжлийн Банкны төлөөлөгч нар Зээлийн Батлан Даалтын Сангийн удирдлагуудтай уулзалт хийлээ

Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын санхүүжилтийн салбар, бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён  Ying Qian болон хамтын санхүүжилтийн хэлтсийн  сангийн түншлэлийн мэргэжилтэн ноён Toshimasa Mae нар Зээлийн Батлан Даалтын Сангийн удирдлагуудтай уулзаж нэмэлт санхүүжилт бүхий  дараагийн төсөл дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уг төслийн хүрээнд байгальд ээлтэй бизнес болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бизнесийг дэмжих бөгөөд зээлдэгч нарт илүү уян хатан нөхцөл бүхий батлан даалтын нөхцөлийг бүрдүүлэх юм.

Уулзалтын явцад талууд төслийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл солилцсоны үндсэн дээр цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.