Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

Зээлийн батлан даалтын сан нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ХАС банктай хамтран ажиллахаар боллоо

 “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээнд Зээлийн батлан даалтын сан болон Капитрон банк 2017 оны 11 сарын 08-ны өдөр гарын үсэг зурлаа.

Гэрээ байгуулснаар Капитрон банкны харилцагч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалттай, хөнгөлөлттэй хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдах боломж бүрдэж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа шалгуур хангасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 10 хүртэл жилээс хэтрэхгүй хугацаатай, 30-60%-ийн батлан даалттай, 1 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй хэмжээтэй зээлийг банк болон Зээлийн батлан даалтын сангийн хамтарсан эх үүсвэртэйгээр олгох юм.

Төсөлд хамрагдаж санхүүжилт авахыг хүссэн жижиг, дунд бизнес эрхлэгчид Зээлийн батлан даалтын сан болон Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Төрийн банкны  өөрт ойр салбарт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Лавлах утас: 7700-2033, 7700-2031