Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

ЗБДС-ийн удирдлага “Түншлэлийн хүрээнд Жижиг, Дунд Бизнесүүдийн Санхүүжилтийг Дэмжих нь” сэдэвт форумд оролцлоо

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал П.Чандмань, Захиргаа, төлөвлөлтийн газрын дарга Б.Ариунаа, Батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох нар нь АНУ-ын ОУХА-ийн USAID Mongolia зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төсөл “Жижиг, Дунд Бизнесүүдийн Санхүүжилтийг Дэмжих нь” сэдэвт форумд оролцлоо.

 

 

Тус үйл ажиллагаанд Зээлийн Батлан Даалтын Сан, Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монгол Банк, АНУ-ын Элчин Сайдын Яам, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Үндэсний Хөгжлийн хороо зэрэг төрийн байгууллагууд болон REACH Төсөлтэй хамтран ажиллаж буй арилжааны банкнууд, олон улсын төсөл, хөтөлбөрүүд, их, дээд сургуулиуд, бизнес хөгжлийн байгууллагууд, бизнес эрхлэгчид болон төсөл хэрэгжиж буй аймгуудын удирдлагуудын төлөөлөл тус тус хүрэлцэн ирсэн томоохон үйл ажиллагаа боллоо.

Энэхүү форум нь жижиг, дунд бизнесүүдийн зээлжих чадавхыг нэмэгдүүлэхэд төрийн болон зээл олгогч байгууллагуудын оролцоо, судалгааны байгууллагуудын оролцоо гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд зээл санхүүжилт олж авах, зээл авах үйл явцыг илүү хялбаршуулах арга замыг бий болгож, жижиг, дунд бизнесийн орчинд зээлжих чадавхыг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.

Зээлийн батлан даалтын сангийн хувьд “Хөгжлийн шийдэл” ТББ-тай 2016 оны 8 дугаар сарын 09-ны өдөр хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан ба хамтын ажиллагааны хүрээнд өнөөдрийг хүртэл ЖДҮ эрхлэлгчдэд 2 тэрбум гаруй төгрөгийн батлан даалттай зээл авахад нь туслалцаа үзүүлсэн байна.