Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

“ЭХ ҮҮСВЭРТЭЙ БАТЛАН ДААЛТ”-ЫН ТАНИЛЦУУЛГА

Хэн хамрагдаж болох вэ: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч[1]

Хангасан байх шаардлага:

  • Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхлэдэг байх,
  • Сүүлийн 6 сарын хугацаанд хугацаа хэтэрсэн, чанаргүй өр зээлийн үлдэгдэл үүсээгүй байх,
  • Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх.
  • Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх.

“ЭХ ҮҮСВЭРТЭЙ БАТЛАН ДААЛТ” БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛ

Зээлийн хэмжээ

Нэг тэрбум төгрөгөөс хэтрэхгүй

Зээлийн хугацаа

10 жилээс хэтрэхгүй

Зээлийн хүү /батлан даалтын хэмжээтэй уялдана/

Жилийн 12%-15%

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа

24 сараас хэтрэхгүй /Бизнесийн орлоготой уялдана/

Батлан даалтын хувь, хэмжээ

Олгох зээлийн 30-60% /500 сая төгрөгөөс хэтрэхгүй/

Батлан даалтын өргөдлийн хураамж

50.000 төгрөг /1 удаа төлнө/

Батлан даалтын шимтгэл /батлан даалтын хэмжээнээс хамаарна/

Жилийн 1% /Батлан даалтын үлдэгдлээс тооцож, жил бүр төлнө/

 

"ЭХ ҮҮСВЭРТЭЙ БАТЛАН ДААЛТ" ХҮСЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ:

  1. Зээл хүсэгч, хамтран зээл хүсэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Бизнесийн товч танилцуулга
  3. ЖДҮЭ-ийн гэрчилгээ, тодорхойлолт
  4. Зээл хүсэгч, хамтран зээл хүсэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт
  5. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл / шаардлагатай тохиолдолд /
  6. Төсөл / төслийн зааврын дагуу /
  7. Санхүүгийн тайлан /Сүүлийн 1 жилийн/
  8. Орлого нотлох баримтууд
  9. Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
  10. Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээр хуулийн этгээдийн лавлагаа
  11. Зээл, барьцааны гэрээ, дансны хуулга
  12. Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл
  13. Барьцаа хөрөнгийн зураг
  14. ЗБДС-н төслийн өргөдлийн хураамж төлсөн баримт
  15. Байгаль орчны ерөнхий үнэлгээ /B ангиллын салбарт хамаарагдах бол/
  16. Сангаас шаардсан холбогдох бусад баримт бичиг
  17. Бүрэн гүйцэд бөглөсөн батлан даалтын өргөдлийн маягт
  18. Бүрэн гүйцэд бөглөсөн Байгаль орчин, Нийгмийн үнэлгээний 6 ажлын хуудас

 

Батлан даалт хүсэгч нь ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК, ТӨРИЙН БАНКНЫ САЛБАР болон ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН-д хандаж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

 

Лавлах утас: 77002033; 77002031

 

 

[1] Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1 заалтад хамрагдах, бүртгүүлсэн Аж ахуйн нэгж, иргэн