Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЭХ ҮҮСВЭРТЭЙ БАТЛАН ДААЛТТАЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Зээлийн батлан даалтын сан Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын санхүүжилттэй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийг амжилттай эхлүүлж 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дамжуулан зээлдүүлэх гэрээг Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банктай байгууллаа.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр зээл авахад барьцаа хөрөнгө нь хүрэлцдэггүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хөнгөлөлттэй хүүтэй, урт хугацаатай, эх үүсвэртэй батлан даалттай зээл авах боломж бүрдэж байна.

Төсөлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд бизнес эрхлэгчид Зээлийн батлан даалтын сан болон Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкинд хандах юм.

 

Лавлах утас: 77002033; 77002031