Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

Зээлийн батлан даалтын сан, Азийн хөгжлийн банк болон Арилжааны банкнуудын хамтарсан уулзалт боллоо

2017 оны 04 сарын 20-ны өдөр ЗБДС-аас АХБ-ны техник туслалцааны баг болон Арилжааны банкнуудын удирдлагуудыг оролцуулсан “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх MON 48015-002 дугаартай төсөл”-ийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд АХБ-аас ЗБДС-д хэрэгжүүлж буй төслийн ерөнхий танилцуулга болон санал болгож буй шинэ бүтээгдэхүүний онцлог, ерөнхий нөхцөлүүдийн талаар танилцуулж, талууд харилцан санал солилцлоо.