Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

СҮХБААТАР, ДОРНОД АЙМГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Зээлийн батлан даалтын сангийн Захиргаа төлөвлөлтийн газрын дарга Б.Ариунаа 2017 оны 4 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Сүхбаатар, Дорнод  аймагт ажиллаж  аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлд Хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

 Хамтын ажиллагааны хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны хүртээмжийг хөдөө орон нутагт нэмэгдүүлэх, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих, мөн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагааг сурталчлан таниулна.