Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

БУЛГАЙН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ” ФОРУМД ОРОЛЦОЖ, БУЛГАН АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Зээлийн батлан даалтын сангийн Захиргаа төлөвлөлтийн газрын дарга Б.Ариунаа 2017 оны 4 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Булган аймагт ажиллаж, Булган аймгийн Засаг даргын тамгын газар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газраас хамтран зохион байгуулсан “Хөгжлийн хөтөч“ форумд оролцлоо.

Тус форумын үеэр 1. Хүнс, хөдөө аж ахуйн хөгжил ба жижиг, дунд үйлдвэрлэл, 2. Соёлын үйлдвэрлэл ба аялал жуулчлал, 3. Дэд бүтэц, тээвэр, ложистик, 4. Үйлдвэрлэлийн кластер ба бүсчилсэн хөгжлийн бодлого гэсэн дөрвөн салбар хуралдаан болсон бөгөөд “Хүнс, хөдөө аж ахуйн хөгжил ба жижиг, дунд үйлдэврлэл” салбар хуралдаанд Зээлийн батлан даалтын сангийн захиргаа, төлөвлөлтийн газрын дарга Б.Ариунаа оролцож Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны талаар танилцуулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нь бүрдүүлэх боломжийн талаар иргэд, оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа.

Мөн энэ үеэр Булган аймгийн Засаг даргатай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлд Хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны хүртээмжийг хөдөө орон нутагт нэмэгдүүлэх, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих, Зээлийн батлан даалтын санд хөрөнгө оруулах зэрэг ажлууд хийгдэх юм.