Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

Мерси Кор Олон улсын байгууллагын “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд ЗБДС-ийн Дэд захирал Г. Пүрэвсүрэн оролцлоо.

2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Мерси Кор Олон улсын байгууллагын “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн нээлтийн албан ёсны үйл ажиллагаа болж өнгөрсөн бөгөөд тус арга хэмжээнд Зээлийн батлан даалтын сангийн Дэд захирал Г.Пүрэвсүрэн урилгаар оролцлоо.

Зээлийн батлан даалтын сангийн хувьд Мерси Кор байгууллагатай 2017 оны 1 сарын 13-нд хамтран ажиллах Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурсан бөгөөд  уг Санамж Бичгийн хүрээнд ЗБДС нь барьцаа хөрөнгийн дутагдалтай орон нутгийн бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын үйлчилгээг хүргэх харин Мерси Кор байгууллага нь ЗБДС-ын үйлчилгээг таниулан сурталчлах, махны сүлжээний оролцогчдын чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулах, зээлийн батлан даалтын үйлчилгээг сайжруулах, малчид, мах боловсруулах бизнесүүдийг ЗБДС-тэй холбох гээд олон ажил хийхээр тохиролцсон. ЗБДС нь “Даван туулах, дасан зохицох орон нутгийн иргэд” хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжих, арилжааны банкнуудтай ажиллаж зээлийн батлан даалт болон бусад санхүүгийн үйлчилгээг зорилтот зах зээлд хүргэх зорилготой ажиллана.

Мерси Кор нь Олон улсын тэргүүлэх хүмүүнлэгийн байгууллага бөгөөд 1999 онд Монгол улсад төлөөлөгчийн газраа албан ёсоор нээсэн. Мерси Кор Монгол байгууллага нь хөдөө орон нутгийн иргэдэд хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд даван туулах, дасан зохицох чадварыг эзэмшихэд дэмжлэг үзүүлж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус байгууллагын энэ удаад хэрэгжүүлэхээр эхлүүлж буй хөтөлбөр нь мал аж, ахуйн үйлдвэрлэл, экспортыг дэмжих, иргэд, төрийн байгууллагуудын шок стрессийг даван туулах чадавхийг бэхжүүлэх замаар хот, хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, нийгмийн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг хангах зорилготой байна.