Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Зээлийн батлан даалтын сангийн Захиргаа, төлөвлөлтийн газрын дарга Б.Ариунаа 2017 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж 2016 оны хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхойллоо.
Тус Сангаас орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор тухайн орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, аймгийн тухайн жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, бүс нутгийн хөгжлийн төсөл болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
Сантай хамтран ажиллаж буй USAID-ын REACH төсөл мөн энэхүү үйл ажиллагааг сайшаалтайгаар дэмжиж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин зээлийн зуучлал, сургалт, зөвлөх үйлчилгээг мөн хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Баян-Өлгий аймгийн зүгээс тус аймагт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын тогтолцоо болон батлан даалтад хэрхэн хамрагдах талаар мэдээлэл түгээн “Сан”-гийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.