Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

Зээлийн батлан даалтын сан Туркийн Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдлээ.

Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ТИКА)-ын Хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи нь Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал П.Чандманийг 2017 оны 3 сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 2014 онд эхэлсэн хоёр талын хамтын ажиллагааны үр дүн, ач холбогдлыг сайшаан тэмдэглэж, цаашид олон чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцлоо.

Ноён Вэйсэл Чифтжи Туркийн Зээлийн батлан даалтын сан, Монгол Улсын Зээлийн батлан даалтын сангийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ТИКА-гийн зүгээс туслалцаа үзүүлж хамтран ажиллах болсон явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.