Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

МОНГОЛ УЛСАД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА (ЖАЙКА) ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол улсад зээлийн батлан даалтын үйл ажиллагааг эхлүүлэх, тогтолцоог хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах үйл ажиллагааг 2013 оноос эхлэсэн.

2017 оны 1 дүгээр сарын 18-28-ны өдрүүдэд ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр “Монгол улсын Зээлийн батлан даалтын тогтолцооны чадавхийг бэхжүүлэх” сургалтыг  Япон улсад амжилттай зохион байгуулсан бөгөөд сургалтад Зээлийн батлан даалтын сангийн болон Сангийн үйл ажиллагаанд оролцогч Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах түвшиний албан тушаалтнуудын төлөөлөл оролцов.

Сургалтаар Японы улсын Зээлийн батлан даалтын тогтолцоо, түүний үр өгөөж, хөгжил дэвшлийн талаар суралцан Япон улсын их дээд сургуулийн багш нартай Монгол улсад зээлийн батлан даалтын үр өгөөжтэй зөв тогтолцоог бүрдүүлэх талаар санал солилцож, Япон улсын Санхүүгийн Корпораци, Японы Зээлийн мэдээллийн сан, Японы Зээлийн батлан даалтын корпорацуудын холбоо зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.  

Сургалт нь Монгол улсын Зээлийн батлан даалтын эрх зүйн зохицуулалтыг чадахижуулах, оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрэхэд үр дүнгээ өгсөн ач холбогдолтой боллоо.