Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН, МЕРСИ КОР БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал П.Чандмань, Мерси Кор Олон улсын байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгч Рамеш Сингх нар Хамтран Ажиллах Санамж бичиг байгууллаа.

Мерси Кор Монгол байгууллага нь “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь орон нутгийн иргэд, мал аж ахуйн үйлдвэрлэл, экспортыг дэмжих, хот хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, нийгмийн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг зорьж ажиллах юм. Хөтөлбөрийн хүрээнд хоёр байгууллага нягт хамтран ажиллаж, барьцаа хөрөнгө дутагдалтай хөдөө орон нутгийн малчид, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг, зөвлөгөө өгөхөөс гадна батлан даалтад хамруулах боломжийг нэмэгдүүлэх зорилт тавилаа. Түүнчлэн орон нутгийн мал аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг сурталчлан танилцуулах, малчдыг мах боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэгчидтэй холбох, санхүүгийн хүртээмжийг нь хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаарх хамтарсан сургалт, арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.