Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

 

2017 оны 1-р сарын 17-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Сангийн Яамны баг бүрэлдэхүүний хамт Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус уулзалтын үеэр Гүйцэтгэх захирал П.Чандмань Сангийн үйл ажиллагааг танилцуулан, хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөж буй асуудлууд, мөн шийдвэрлэвэл зохих тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтын төгсгөлд Сангийн хувьд тулгамдаж буй асуудлуудыг холбогдох талууд яаралтай шийдвэрлэж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар хэрэгжиж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлэх, үйл ажиллагааг улам өргөжүүлэн батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэн түрүүнд нэвтрүүлэх талаар тодорхой үүрэг даалгавар өглөө.