Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН, ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТББ-ТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Зээлийн батлан даалтын сан, Хөгжлийн шийдэл ТББ хоёрын хооронд 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Санамж бичгийн хүрээнд 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн шийдэл ТББ-ын сургалтын танхимд дараах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:

  • REACH төслийн багт зориулсан Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа болон батлан даалтад тавигдах шаардлага, бичиг баримтын бүрдлийн талаар /сургалтыг-Батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох/
  • Сангийн мэргэжилтнүүдэд зориулсан хувь хүний хөгжил, зөв хандлага, эерэг үзэл бодлын талаар /сургалтыг-Хөгжлийн шийдэл ТББ-ын сургагч багш Баярчимэг/
  • Бизнесийн төслийн тухай үндсэн ойлголт, түүнийг хэрхэн бичих, юун дээр анхаарвал зохих талаар зөвлөмж, зөвлөгөөг өгсөн /сургалтыг-Хөгжлийн шийдэл ТББ-ын сургагч багш Э.Туул/

Цаашид нийслэл болон орон нутагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн чадавхийг нь дээшлүүлэх зорилготойгоор уулзалт, семинар, сургалт зэргийг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.