Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН НЬ АЗИЙН ЗЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ.

Зээлийн батлан даалтын сан нь 2016 оны 11 дүгээр сарын 22- 25-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо “Баялаг бүтээгч нарт тулгамдаж буй асуудлууд” нэрийн дор зохион байгуулагдсан Азийн зээлийн дэмжлэг үзүүлэгч байгууллагуудын холбооны /АЗДҮБХ/ 29 дүгээр чуулга уулзалтад амжилттай оролцлоо. Тус сан нь АЗДҮБХ-ны гишүүнээр 2015 онд элссэн.

Чуулга уулзалтад Энэтхэг, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Малайз, Монгол, Непал, Филиппин, Шри Ланка, Тайвань, Тайланд зэрэг улс орны батлан даалт, санхүүгийн институтуудын баг бүрэлдэхүүн оролцож мэдлэг, туршлага солилцож, улс орон бүр өөрийн үйл ажиллагааны онцлог, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгамддаг асуудал, хэрхэн шийдвэрлэх талаар лекц тавьж туршлагаа хуваалцсан.

Энэхүү чуулга уулзалтад оролцсоноор Зээлийн батлан даалтын сангийн хувьд туршлага хуримтлуулан, шинэлэг арга барилыг нэвтрүүлэх, ижил төрлийн байгууллагуудтай  хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой боллоо.