Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

Монгол улсын Зээлийн батлан даалтын сан, Япон улсын санхүүгийн корпораци хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Азийн зээлийн дэмжлэг үзүүлэгч байгууллагуудын холбооны 29 дүгээр чуулга уулзалтын үеэр Тайланд улсын Бангкок хотноо Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал П.Чандмань, Япон улсын санхүүгийн корпорацийн Жижиг, дунд үйлдвэрийн газрын захирал ноён Ацуо Курода нар хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэлээ.

Япон улсын санхүүгийн корпораци нь Япон улсын Засгийн газрын өмчит санхүүгийн байгууллага бөгөөд Үндэсний санхүүгийн корпораци, Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуйн корпораци, Японы жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн корпораци, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Олон улсын корпорацийн Японы банк нарыг тус тус нэгтгэн 2008 онд байгуулагдсан. Үүнээс Жижиг, дунд үйлдвэрийн газар нь 60 жил батлан даалтын үйлчилгээ үзүүлж байгаа арвин туршлагатай.

Энэхүү санамж бичгийн зорилго нь хоёр орны жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт зээлийн батлан даалтын үйлчилгээг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Санамж бичгийн хүрээнд гэрээ байгуулагч талууд зээлийн батлан даалтын системтэй холбоотой мэдээ мэдээлэл солилцох, сургалт семинар зохион байгуулах, харилцан туршлага солилцохоор эрчимтэй ажиллах юм.