Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

Зээлийн батлан даалтын сан нь төв азийн хөрөнгө оруулалт ба өрсөлдөх чадвар төслийн ажлын хэсгийн гуравдугаар уулзалтад оролцлоо

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Төрийн Ордны Иргэний танхимд зохион байгуулсан “Төв Азийн Хөрөнгө Оруулалт ба Өрсөлдөх Чадвар-Монгол улсын бичил, жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн хүртээмж” сэдэвт ажлын хэсгийн гуравдугаар уулзалтад ЗБДС-ийн удирдлага амжилттай оролцлоо.

Ажлын хэсгийн гуравдугаар уулзалтын үеэр ЗБДС нь өөрсдийн зүгээс ЖДҮ-ийг дэмжихэд төрөөс явуулж буй бодлогын арга хэмжээнд ямар үүрэг гүйцэтгэж байгаа болон тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж, цаашлаад Бичил, жижиг, дунд үйлдвэрийн (БЖДҮ) санхүүгийн хүртээмжийг сайжруулахын тулд шийдвэрлэвэл зохих арга замын талаар саналаа илэрхийллээ.

ЗБДСан нь 2016 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжиж буй Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төслийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж, санал бодлоо хуваалцсаар ирсэн билээ. Дээрх ажлын хэсгийн уулзалтаар БЖДҮ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн эцсийн тайланд орох зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сард Парис хотноо болох ЕвроАзийн долоо хоногын хурлын үеэр Монгол улсын уг тайланг тусгайлан авч хэлэлцэх ажээ.