Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

Сангийн тухай

Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг УИХ-ын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталсан.

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргана.

Эрхэм зорилго:

Шуурхай, ил тод, найдвартай үйлчилгээгээр жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна.

Зорилго:

- Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ;
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ;
- Иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах.