Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

Дотоод хамтын ажиллагаа

            Зээлийн батлан даалтын сангийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо юм.

Зээлийн батлан даалтын сан нь 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдан анх Төрийн банктай 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Улмаар 2013 онд 6 банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр анхны Банк бус санхүүгийн байгууллагатай /БИД ББСБ/  хамтран ажиллах гэрээ байгуулсан. 

2014 онд 2 Банк, 5 Банк санхүүгийн байгууллагатай, 2015 онд Ариг банк болон Улаанбаатар хотын банк, Чоно финанс ББСБ зэрэг банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан Жижиг, дунд бизнес эрхлэгчидэд Батлан даалтын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр анхны хадгаламж зээлийн хоршоотой хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Сан нь одоогийн байдлаар дараах Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

  1. Төрийн банк
  2. Голомт банк
  3. Капитал банк
  4. Хаан банк
  5. Хас банк
  6. Чингис хаан банк
  7. Худалдаа хөгжлийн банк
  8. Капитрон банк
  9. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
  10. Улаанбаатар хотын банк
  11. Ариг банк
  12. БИД ББСБ
  13. Монголын санхүүгийн групп ББСБ
  14. Хөгжил финанс ББСБ
  15. Очир ундраа ОМЗ ББСБ
  16. Монголэйн мортгэйж фанд ББСБ
  17. Ландорф финанс ББСБ
  18. Чоно финанс ББСБ
  19. Кредит Юнион ХЗХ

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжин батлан даалтын үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэхийн тулд үндэсний хэмжээнд төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай идэвхитэй харилцаж, хамтран ажиллах нь чухал юм. Зээлийн батлан даалтын сан нь холбогдох яамдууд, ЖДҮДСан, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийн нэгдсэн холбоотой олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.