Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч, жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Их Хурлаас Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг 2012 онд батласнаар Санг үүсгэн байгуулах эрх зүйн болон санхүүгийн боломж бүрдэж, Сан байгуулагдаад 3 дахь жилтэйгээ золгож байна.

Бид Монгол улсад ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд банк, санхүүгийн байгууллагаас зээл, санхүүжилт авах боломжийг бүрдүүлж, улмаар тэдний өсөн дэвжих, Монгол улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг амжилттайгаар эхлүүллээ.

Өнгөрсөн хугацаанд олон улсын ижил төстэй байгуулагууд, өндөр хөгжилтэй батлан даалтын сангуудын туршлага, зөвлөгөөг үйл ажиллагаандаа нутагшуулан нэвтрүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилго нэгтэй дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай үйл ажиллагаагаа нягт уялдуулах, батлан даалтын тогтолцоог зөв оновчтой бүрдүүлэхээр өргөн хүрээнд хамтран ажиллаж ирлээ.

Азийн улс орнуудын батлан даалтын сангуудаас байнга суралцах, мэдлэг, мэдээлэл солилцох зорилгоор БНСУ-ын “Мэдлэг солилцох хөтөлбөр”-ийг 2013 онд хэрэгжүүлсэн бөгөөд Бүгд Найрамдах Солонгос улс, Тайван, Малайзын Зээлийн батлан даалтын сангуудтай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулан ажиллаж байна. 

Батлан даалтын тогтолцоог бэхжүүлэн олон шинэ бүтээгдэхүүнийг гаргаж, батлан даалтын дэмжлэгийг Монгол улсын аймаг, сум бүрт байгаа жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд хүргэх зорилготойгоор ажиллаж байна.

Та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжиж, үнэтэй санал, зөвлөгөө өгч, хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

Та бүхэнд ажил, бүтээлийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

                                               Хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал          П.Чандмань