Зээлийн батлан даалт хүсэгчийн анкет  Аан   Иргэн

Танилцуулга

Монгол Улсын “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ” хууль 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Уг хуулийн хүрээнд 10 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн Батлан Даалтын Санг үүсгэн байгуулахаар Засгийн газар, ТББ, Олон улсын байгууллагын төлөөлөл үүсгэн байгуулах санамж бичигт гарын үсэг зурав. 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сангийн дүрэм батлагдсанаар ”Зээлийн Батлан Даалтын Сан“ үүсгэн байгуулагдсан.

Сангийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо юм. Зээлийн Батлан Даалтын Сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус байгууллага юм.

Эрхэм зорилго:

Шуурхай, ил тод, найдвартай үйлчилгээгээр Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, улмаар Монгол улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна.

Зорилт:

  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ;
  • Иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангана;
  • Сангийн үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай явуулахад чиглэгдэнэ.