Батлан даалтад хэрхэн хамрагдах вэ?
Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргана.
“ЭХ ҮҮСВЭРТЭЙ БАТЛАН ДААЛТ” БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛ
Зээлийн хэмжээ |
Нэг тэрбум төгрөгөөс хэтрэхгүй |
Зээлийн хугацаа |
10 жилээс хэтрэхгүй |
Зээлийн хүү /батлан даалтын хэмжээтэй уялдана/ |
Жилийн 12%-15% |
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа |
24 сараас хэтрэхгүй /Бизнесийн орлоготой уялдана/ |
Батлан даалтын хувь, хэмжээ |
Олгох зээлийн 30-60% /500 сая төгрөгөөс хэтрэхгүй/ |
Батлан даалтын өргөдлийн хураамж |
50.000 төгрөг /1 удаа төлнө/ |
Батлан даалтын шимтгэл /батлан даалтын хэмжээнээс хамаарна/ |
Жилийн 1% /Батлан даалтын үлдэгдлээс тооцож, жил бүр төлнө/ |
"ЭХ ҮҮСВЭРТЭЙ БАТЛАН ДААЛТ" ХҮСЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ:
Төсөл (энгийн, ойлгомжтой)
Жижиг дунд үйлдвэр эрхлэгч (гэрчилгээ, тодорхойлолт).
Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхлэдэг байх,
Сүүлийн 6 сарын хугацаанд хугацаа хэтэрсэн, чанаргүй өр зээлийн үлдэгдэл үүсээгүй байх,
Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх.
Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх.