Мэдээ

ЗБДС-ийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр ЭЗХАБ-ын хяналт шинжилгээний семинарт оролцлоо

Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага ‘Монгол Улсын БЖДҮ-үүдэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах шинэчлэл” сэдэвт хяналт шинжилгээний семинарыг 2019 оны 6 сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Тус семинарт Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Төсөл, бизнес хөгжлийн газрын дарга Э.Тамир нар оролцов.  
Семинарын үеэр ЭЗХАБ-ын Евразийн хэлтсийн Бодлогын ахлах шинжээч, төслийн менежер Арнолт Петер “Монгол Улсад БЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах” тухай зөвлөмжүүдийн хэрэгжилтийн үйл явцыг танилцуулж цаашид Монгол Улсын эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих тухай санал бодол солилцлоо.


ЗБДС-ийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр сангаас санаачилж буй шинэ бүтээгдэхүүний судалгааг танилцуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахад төрөөс дэмжлэг үзүүлж байгаа сангуудын үйл ажиллагааг хамтран ажиллагч арилжааны банк болон сангуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэв. 

Тус сургалтад: 
ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал, В.Энхболд
ЭЗХАБ-ын Евразийн хэлтсийн дарга Вилльям Томпсон
ЭЗХАБ-ын Евразийн хэлтсийн Бодлогын ахлах шинжээч, Төслийн менежер Арнолт Претет
ЭЗХАБ-ын Евразийн хэлтсийн Бодлогын ахлах шинжээч, Төслийн зохицуулагч Себастиан Купфершмид
Францын Төрийн банкны Олон улсын зөвлөх үйлчилгээний албаны дарга Винсент ди Бетта
ЭЗБӨЧСТ-ийн дэд захирал И.Одончимэг
ХХААХҮЯ-ны ЖДҮ, Хоршооны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Я.Эрдэнэсайхан
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг
ЕСБХБ-ын Жижиг, дунд бизнес дэмжих багийн Үндэсний хөтөлбөрийн менежер С.Байгалмаа нар тус тус оролцов. 

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх