Мэдээ

“Азийн хөрөнгө оруулагчид Монголд “ уулзалтанд оролцлоо

Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа, Сургалтын мэргэжилтэн Х.Жаргалмаа нар 2019 оны 06 сарын 13-ний өдөр “Азийн хөрөнгө оруулагчид Монголд” уулзалтанд оролцлоо.


Тус уулзалтанд гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчид болон бизнес эрхлэгчид нийлээд 60 гаруй хүн хүрэлцэн ирсэн. 
           Энэхүү уулзалтын үеэр БДГ-ын ахлах мэргэжилтэн М.Баярмаа сангийн танилцуулга болон АХБ, ЗБДС хамтран хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь“ Мон 3338 төслийн танилцуулгыг хийлээ. 


      Мөн Сургалтын мэргэжилтэн Х.Жаргалмаа сангийн үйл ажиллагаа болон АХБ-ны батлан даалттай ,төслийн зээлийг сурталчилж, зочид, төлөөлөгчдөд мэдээлэл өгч, гарын авлага тарааж ажиллав. 

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх