Мэдээ

ЗБДС нь “АЗИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛД” чуулга, уулзалтанд оролцоно.


Онлайн худалдаа, Экспортын зөвлөх үйлчилгээний Пакс Монголика ХХК, Япон улсын маркетинг, борлуулалтын үйлчилгээ үзүүлэгч Glowd Inc., БНСУ-ын онлайн худалдаа, экспортын Zeffiro Inc, БНХАУ-ын ӨМӨЗО-ы шууд худалдааны компани болох Монгол Хан компани нар хамтран  Монгол улсын гадаад худалдааг өргөжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Зүүн Азийн зах зээлд борлуулах

тэдгээрт дэмжлэг үзүүлэх, экспортын боломжуудын талаар мэдээлэл өгч, бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр хамтран ажиллах зорилгоор “Азийн Хөрөнгө Оруулагчид Монголд” арга хэмжээг 2019 оны 06 сарын 13-ны өдөр  анх удаа зохион байгуулах гэж байна.  
          Энэхүү арга хэмжээнд Зээлийн батлан даалтын сан оролцож, Сангийн үйл ажиллагаа болон Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслийн талаар танилцуулга, мэдээлэл хийх гэж байна. 
Бизнес эрхлэгч, ЖДҮ эрхлэгч та бүхнийг тус арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. 
 

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх