Мэдээ

Архангай аймагт cургалт хийлээ


Батлан даалтын газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа, Сургалтын мэргэжилтэн Х.Жаргалмаа нар 2019 оны 05 сарын 29,30-ны өдөр Архангай аймгийн ХХААГ-аас зохион байгуулсан ЖДҮ эрхлэгчдийн уулзалтанд оролцож,
 


ЗБДС, АХБ хамтран хэрэгжүүлж буй  “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь ” МОН-3338 төслийн танилцуулгыг хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тус уулзалтанд 50 орчим ЖДҮ эрхлэгч нар оролцов.

       Энэхүү уулзалтын дараа Батлан даалтын газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа тус аймаг дахь Төрийн банк, Хас банк, Хаан банкны захирлууд болон харилцааны менежерүүдтэй уулзаж, батлан даалтын хүсэлт хүлээн авах, материал бүрдүүлэлтийн талаар болон батлан даалттай зээл олгоход тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга, замуудын талаар ярилцлаа.

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх