Мэдээ

"Зээлийн батлан даалтын тогтолцоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ирээдүйн хөгжилд" сэдэвт форум амжилттай зохион байгуулагдлаа.


Сан нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН 3338 төслийг амжилттай эхлүүлж, зах зээлд нэвтэрүүлсэний нэг жилийн ойг тохиолдуулан “Зээлийн батлан даалтын тогтолцоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ирээдүйн хөгжилд” сэдэв дор форумыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Уг форум нь “Жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй Монгол улсын засгийн газрын бодлого, арга хэмжээ”, “ Монгол улсын Зээлийн батлан даалтын тогтолцоо ба түүний ирээдүй” гэсэн 2 хэсгээс бүрдсэн хэлэлцүүлэг болсон.
Форумыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Азийн хөгжлийн банкны төслийн удирдагч Жиакоммо Жианнетто  нээж үг хэллээ.

Хэлэлцүүлэгт ХХААХҮЯамны Жижиг дунд үйлдвэрийн хоршооны бодлого хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын хяналт өрийн удирдлагын газрын дарга Д.Батзогсох нар илтгэл тавьж, зочноор Ц.Зоригтбат, Жиакоммо Жианнетто, Ж.Үнэнбат, Ж.Үхэртар, М.Сарандаваа, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газар санхүүгийн зах зээл даатгалын хэлтсийн дарга Л.Сонор, ЖДҮЭ-ийн төлөөлөл “Их гурван марал” ХХК-ний захирал Мөнхтөр, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан нар панелистаар оролцлоо.

Тус форумын онцлог нь  Зээлийн батлан даалтын санд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй
“Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН 3338 төслийн ач холбогдол, үзүүлж буй үр өгөөж мөн зээлийн батлан даалтын тогтолцоо, эрх зүйн орчныг сайжруулах болон барьцаа хөрөнгийн дутагдалтай ЖДҮЭ-дэд батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийг эрэлхийлж, цаашид авах арга хэмжээг тодорхойлоход оршиж байлаа. 

Форумын үр дүнд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан ЗБДСангийн үндсэн үйл ажиллагааны нэг болох ЖДҮЭ-ээс гаргасан өрийн бичигт батлан даалт гаргах талаар Монголын хөрөнгийн биржтэй хамтран шинэ бүтээгдэхүүн гаргах боломжийг судлах, мөн уг судалгаанд үндэслэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал өгөх байдлаар хамтран ажиллахаар боллоо.

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх