Мэдээ мэдээлэл

Зээлийн батлан даалтын сан Монгол улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулалаа

Энэхүү санамж бичгийн байгуулснаар талууд хоорондын түншлэлийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан дадлагажуулах, удирдлага, ажилтнуудыг чадавхжуулах сургалтанд хамруулахад үр ашигтай хэмээн үзэж байгаа юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Зээлийн Батлан Даалтын Сангийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Монгол Улсын Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан Дэд захирал Б.Очирхуяг нар оролцсон юм.


 
Мөн уг арга хэмжээний үеэр МУИС-аас зохион байгуулсан  “Багш, оюутны стартап-2018” хөтөлбөрт Сангийн Гүйцэтгэх захирал шүүгчдийн бүрэлдэхүүнд багтан, шилдэг гарааны компанийн төслийн шалгаруулалж, гарааны тэтгэлэг гардуулж оролцсон юм. Уг шалгаруулалтад оролцсон багуудад амжилт хүсч, цаашид МУИС-аас төрөн гарч байгаа бизнес санаа, шинэ технологи, гарааны компаниудыг хөгжүүлэхэд харилцан идэвхтэй хамтран ажиллах бүрэн боломжтой байгаагаа илэрхийллээ.

 

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх