Мэдээ мэдээлэл

Богд Банк нь Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар банкнаас зээл авахад барьцаа хөрөнгийн хүрэлцээгүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүүний хөнгөлөлттэй, урт хугацаатай, батлан даалттай зээлд хамрагдах боломжийг олгосноор ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн  тогтвортой үйл ажиллагааг хангах, бизнесийг өргөжүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж үзэж байна.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Д.Моломжамц, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Дэд захирал Г.Пүрэвсүрэн нар тус тус оролцлоо. Бизнесээ өргөжүүлэн зээлд хамрагдахыг хүссэн бизнес эрхлэгчид 75771199 дугаар утсанд холбогдож мэдээлэл авахаас гадна Богд банкны салбар тооцооны төвд хандана уу.

 

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх