Мэдээ

Зээлийн батлан даалтын сан Азийн хөгжлийн банктай хамтран форум зохион байгуулах гэж байна

Зээлийн батлан даалтын сан /ЗБДС/ нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаарлагатай санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Зээлийн батлан даалтын тогтолцоог хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр Олон улсын байгууллагууд болон бодлого тодорхойлогч байгууллагууд болох Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Монголын банкны холбоо, арилжааны банкнууд, Нийслэл, орон нутгийн хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлвэрийн газруудтай тус тус хамтран ажиллаж ирсэн.

Энэ хүрээнд Сан нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН 3338 төслийг амжилттай эхлүүлж Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийг олгоод байгаа билээ. Уг төслийн үндсэн зорилго нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилт авах боломж болон бизнесийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ЖДҮЭ-ийн тогтвортой байдлыг сайжруулах замаар өсөлтийг хангах, эдийн засгийг төрөлжүүлж уул уурхайн бус салбаруудад ажил эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх явдал юм.

Сан нь үйл ажиллагааны болон төслийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулах мөн хамтран ажилладаг Төрийн болон төрийн бус байгууллагуудтай цаашидын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Азийн хөгжлийн банк, Bloomberg телевизтэй хамтран “Зээлийн батлан даалтын тогтолцоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ирээдүйн хөгжилд” сэдэвт форум Bluesky tower, Diamond танхимд 2018 оны 10 дугаар 18-ны өдрийн 09:30 цагт зохион байгуулагдах гэж байна.

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх