Дотоод хамтын ажиллагаа

Дотоод хамтын ажиллагаа

Хамтын ажиллагааны санамж бичиг 

1. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
 
Гэрээ байгуулсан огноо: 2015.06.10
Гэрээ дуусах огноо: Талуудын хүсэлтийн дагуу

ЖДҮ-г дэмжих, бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, зээлийн батлан даалтын тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах зорилгоор байгуулсан санамж бичиг. 
2.    “Төрийн банк” ХХК

Гэрээ байгуулсан огноо: 2016.03.29
Гэрээ дуусах огноо: Талуудын хүсэлтийн дагуу
Төрийн банк нь банкны харилцагчдад ЗБДС-ийн үйлчилгээг хүргэх, хамтын ажиллагааны хүрээнд банканд эх үүсвэр байршуулах, батлан даалтын сангийн ажиллагсдад хөнгөлөлттэй нөхцөлөөр банкны бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж ажиллахаар байгуулсан санамж бичиг. 

3.   Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага
 
Гэрээ байгуулсан огноо: 2016.08.09
Гэрээ дуусах огноо: Талуудын хүсэлтийн дагуу
Талууд хоорондын түншлэлийг хөгжүүлэх, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгон жижиг дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих зорилгоор байгуулсан санамж бичиг. 
4.  Мерси Кор Олон улсын байгууллага
 
Гэрээ байгуулсан огноо: 2017.01.13
Гэрээ дуусах огноо: 2019.12.31
Орон нутгийн ЖДҮ эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргах үйл ажиллагааг хүргэх зорилгоор байгуулсан санамж бичиг

5. Монголын хөрөнгийн бирж 

Гэрээ байгуулсан огноо: 2018.10.01
Гэрээ дуусах огноо: 2019.10.01 
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гаргах өрийн хэрэгсэл буюу бондод батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх, үнэт цаасны зах зээлд батлан даалттай шинэ бүтээгдэхүүн бий болгох талаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох чиглэлээр байгуулсан санамж бичиг

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх