Зээлийн батлан даалтын сан нь 2018 оны 08 сарын 20-ны өдөр БОГД банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн байгуулснаар талууд хоорондын түншлэлийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан дадлагажуулах, удирдлага, ажилтнуудыг чадавхжуулах сургалтанд хамруулахад үр ашигтай хэмээн үзэж байгаа юм.

Үйлчилгээнд хэрхэн хамрагдах вэ

Зээлийн шалгуурыг үзэх

Мэдээ мэдээлэл

7 өдөр 23 цагийн өмнө

Зээлийн батлан даалтын сан Монгол улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулалаа

Энэхүү санамж бичгийн байгуулснаар талууд хоорондын түншлэлийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажил, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан дадлагажуулах, удирдлага, ажилтнуудыг чадавхжуулах сургалтанд хамруулахад үр ашигтай хэмээн үзэж байгаа юм.


...

26 өдөр 20 цагийн өмнө

Богд Банк нь Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар банкнаас зээл авахад барьцаа хөрөнгийн хүрэлцээгүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүүний хөнгөлөлттэй, урт хугацаатай, батлан даалттай зээлд хамрагдах боломжийг олгосноор ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн  тогтвортой үйл ажиллагааг...

26 өдөр 20 цагийн өмнө

Зээлийн батлан даалтын сан Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Зээлийн батлан даалтын сан болон Монголын хөрөнгийн бирж нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гаргах өрийн хэрэгсэл буюу бондод батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх, үнэт цаасны зах зээлд батлан даалттай шинэ бүтээгдэхүүн бий болгох талаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох чиглэлээр...

Бидний тухай

Монгол Улсын “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ” хууль 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Уг хуулийн хүрээнд 10 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн Батлан Даалтын Санг үүсгэн байгуулахаар Засгийн газар, ТББ, Олон улсын байгууллагын төлөөлөл үүсгэн байгуулах санамж бичигт гарын үсэг зурав. 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сангийн дүрэм батлагдсанаар ”Зээлийн Батлан Даалтын Сан“ үүсгэн байгуулагдсан. Сангийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо юм. Зээлийн Батлан Даалтын Сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус байгууллага юм.

Зорилт

  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
  • Иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангана
  • Сангийн үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай явуулахад чиглэгдэнэ

Батлан даалтын үйлчилгээ

Үндсэн батлан даалт

АХБ-ны эх үүсвэртэй батлан даалт

Гаргасан Батлан Даалт

Хууль эрх зүй

  • Төсөл (энгийн, ойлгомжтой)
  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгч (гэрчилгээ, тодорхойлолт)
  • Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхэлдэг байх
  • Сүүлийн 6 сарын хугацаанд хугацаа хэтэрсэн, чанаргүй өр зээлийн үлдэгдэл үүсээгүй байх
  • Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх
  • Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх

Асуулт хариулт

Банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн дүнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах

- Аж ахуйн нэгж бол ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас тодорхойлолт авна.

- Иргэн бол харьяа дүүргийн Татварын хэлтсээс “Жижиг дунд үйлдвэр эрхлэгч” гэсэн гэрчилгээ авна

Зээлийн материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 / арван дөрөв/ өдрийн дотор шийдвэрлэнэ.

Зээлийн батлан даалтын хорооны тогтоол гарснаас хойш 45 / дөчин тав / хоногийн хугацаанд хүчинтэй.

АХБ-ны эх үүсвэртэй төслийн зээлийн хувьд Зээлийн дүнгийн 30-60%-д нь батлан даалтад хамрагдах ёстой. /Батлан даалтын дээд хэмжээ 500.0 сая төгрөг байдаг/

АХБ-ны төслийн зээл:
Өргөдлийн хураамж : 50,000 төгрөг
БД Шимтгэл: Батлан даалтын үлдэгдлээс жил бүр 1 хувиар шимтгэл авна.
Үндсэн батлан даалт /Бусад эх үүсвэртэй зээлийн хувьд/:
Өргөдлийн хураамж : 10,000 төгрөг
БД Шимтгэл-Зээлийн хугацаанаас хамаараад батлан даалтын дүнгээс 1-3 хувийн шимтгэл 1 удаа авна.

АХБ-ны эх үүсвэртэй төслийн зээлийн хувьд одоогоор арилжааны 5 банктай хамтран ажиллах гэрээтэй ажиллаж байна. Үүнд: Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хаан банк, Хас банк, Капитрон банк. Эдгээр банкнуудын бүх салбар нэгжүүд болон Зээлийн батлан даалтын санд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

- Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхэлдэг байх
- Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх
- Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх
- Жижиг дунд үйлдвэр эрхлэгч байх (Гэрчилгээ, тодорхойлолт)
- Зээл авах хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын хугацаанд зээлдэгч, түүний холбогдох этгээд нь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл, баталгаа, батлан даалт, түүнтэй адилтгах аккредитивын өрийн үлдэгдэл үүсээгүй байх

24 сар хүртэл хугацаагаар чөлөөлөх боломжтой.

- ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн батлан даалт гаргуулах хүсэлтээ зээлээ судлуулах банкны салбар нэгжид гаргана.
- Банк нь зээлийг судлаад зээлийн хорооны шийдвэр буюу зээл олгох дүгнэлтээ зээлийн холбогдох материалын хамт Зээлийн батлан даалтын санд ирүүлнэ.
- Зээлийн батлан даалтын сан нь банкнаас ирсэн зээлийн дүгнэлтэд үндэслэн судалгаа хийж, батлан даалт гаргах шийдвэрээ банканд хүргүүлнэ.
- Банк нь зээлийн батлан даалтын сангийн батлан гаргах шийдвэрт үндэслэн батлан даалттай зээлийг зээлдэгчдэд олгоно.

Холбоо барих

Утас 77002033
Даваа-Баасан (8am-5pm)

Email: cgf@lgf.mn
Web: www.lgf.mn

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 5-р хороо 6 хороолол MN tower 12 давхар

Your message has been sent. Thank you!