Батлан даалтад хамрагдахын тулд хаана хандах хэрэгтэй вэ?

Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хаан банк, Хас банк, Капитрон банк. Эдгээр банкнуудын бүх салбар нэгжүүд болон Зээлийн батлан даалтын санд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Батлан даалтын гол шалгуур юу вэ?
- Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхэлдэг байх
- Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх
- Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх
- Жижиг дунд үйлдвэр эрхлэгч байх (Гэрчилгээ, тодорхойлолт)
- Зээл авах хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын хугацаанд зээлдэгч, түүний холбогдох этгээд нь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл, баталгаа, батлан даалт, түүнтэй адилтгах аккредитивын өрийн үлдэгдэл үүсээгүй байх

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа хэдэн сар байдаг вэ?
24 сар хүртэл хугацаагаар чөлөөлөх боломжтой.

Батлан даалт ямар дарааллаар гаргадаг вэ?
- ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн батлан даалт гаргуулах хүсэлтээ зээлээ судлуулах банкны салбар нэгжид гаргана.
- Банк нь зээлийг судлаад зээлийн хорооны шийдвэр буюу зээл олгох дүгнэлтээ зээлийн холбогдох материалын хамт Зээлийн батлан даалтын санд ирүүлнэ.
- Зээлийн батлан даалтын сан нь банкнаас ирсэн зээлийн дүгнэлтэд үндэслэн судалгаа хийж, батлан даалт гаргах шийдвэрээ банканд хүргүүлнэ.
- Банк нь зээлийн батлан даалтын сангийн батлан гаргах шийдвэрт үндэслэн батлан даалттай зээлийг зээлдэгчдэд олгоно.
​​​​​​​

ХҮСЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ
 1. Зээл хүсэгч, хамтран зээл хүсэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
 2. Бизнесийн товч танилцуулга
 3. ЖДҮЭ-ийн гэрчилгээ, тодорхойлолт
 4. Зээл хүсэгч, хамтран зээл хүсэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт
 5. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл / шаардлагатай тохиолдолд /
 6. Төсөл / төслийн зааврын дагуу /
 7. Санхүүгийн тайлан /Сүүлийн 1 жилийн/
 8. Орлого нотлох баримтууд
 9. Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
 10. Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээр хуулийн этгээдийн лавлагаа
 11. Зээл, барьцааны гэрээ, дансны хуулга
 12. Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл
 13. Барьцаа хөрөнгийн зураг
 14. ЗБДС-н төслийн өргөдлийн хураамж төлсөн баримт
 15. Байгаль орчны ерөнхий үнэлгээ /B ангиллын салбарт хамаарагдах бол/
 16. Сангаас шаардсан холбогдох бусад баримт бичиг
 17. Бүрэн гүйцэд бөглөсөн батлан даалтын өргөдлийн маягт
 18. Бүрэн гүйцэд бөглөсөн Байгаль орчин, Нийгмийн үнэлгээний 6 ажлын хуудас